АНУ-ын Rutgers их сургуулийн профессор сургалт явууллаа

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-03-16 10:28:23

 

АНУ-ын Rutgers их сургуулийн профессор Ryan Womack нь 2018 оны 02 сарын 26-наас 03 сарын 02-ны өдрүүдэд Эдийн засаг, бизнесийн сургууль дээр багш, судлаачдад зориулан судалгааны арга зүй болон ХАА-н бодит өгөгдлийн сан дээр боловсруулалт хийх "Applied multivariate Statistics with R" сэдвээр сургалт явууллаа. Уг сургалтанд нийт 20 багшийг хамруулж, сертификат олгосон байна. 

Тэрээр эдийн засаг-статистик мэргэжлээр суралцаж буй оюутнуудтай статистик тоон мэдээллийн том хэмжээний өгөгдлийн сан дээр хэрхэн ажиллах, тэдгээр мэдээллийн баазыг боловсруулах програм хангамжийн талаар мөн энэ нь мастерт суралцахад болон ирээдүйд ажилд ороход нь ямар нөлөөтэй болох талаар ярилцлаа. 

Профессор Ryan Womack нь ЭЗБС-д хоёр дахь удаагаа айлчлан ирж багш, судлаачдад судалгааны арга зүйн талаар сургалт явуулж байгаа юм. Түүний тус сургуульд зочин профессороор ажиллаж байх хугацаандаа өөрийн блогтоо нийтэлсэн сэтгэгдлийг энд дарж уншина уу! 

 

ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургууль