Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь:
- Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх;
- Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх;
- Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох.
2. Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан бодитой тодорхойлсон байх.
3. Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх.
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл /http://www.project.edu.mn/ цахим хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ