ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг хөгжлийн судалгааны төв Хятадын хөдөө аж ах ахуйн шинжлэх ухааны академийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвтэй Боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, соёл хоорондын харилцан ойлголцлыг бий болгох, хөгжүүлэх талаар санамж бичигт өнгөрөгч баасан гаригт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний төслүүдэд хамтран ажиллах, ялангуяа хөдөө аж ахуйн тогтвортой тариалангийн газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар эдийн засгийн болон менежментийн арга барилыг ашиглах, хамтарсан судалгаа болон эрдэм шинжилгээний бүтээл солилцох, төвийн ажилтнууд болон магистрын оюутнуудад судалгааны арга зүйн талаар богино хугацааны сургалт явуулах, магистрант оюутан солилцоо, бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал болон эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцаж хамтран ажиллахаар болжээ.