ХААИС-ын Мал эмнэлгийн хүрээлэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалан, мал аж ахуйн академийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Жан Шу Бай, Халдварт өвчин судлалын лабораторийн эрхлэгч Далай Бао Ли Гэ, Хятад, Монгол малын эмийн судалгааны ахлах Хоу Ён Юэ, Судалгааны ажилтан Пэй Ли нар айлчилж байна. Зочид Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, хоёр талын хамтын ажиллагааны явцыг үргэлжлүүлэх, хүрээг өргөтгөх, Хятад-Монголын хамтарсан судалгааны төсөлд санал дэвшүүлэх, харилцан туршлага солилцохоор ажиллаж байна.
Ажиллах үеэрээ тэд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүгатай уулзаж, өөрсдийн хүрээлэн болон судалгааны ажлын талаар танилцуулан цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.
Төлөөлөгчид бэлчээрийн болон хагас байран маллагаатай мал аж ахуйг газар дээр үзэж сонирхох, байгалийн зэрлэг эмийн ургамалтай танилцаад байгаа билээ.