ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛ

Нийтлэгч : .
Огноо: 2018-08-20 13:41:10

 

Монгол Улсын Засгийн газрын 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. 2018-2019 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаж байгаа дараах шаардлагыг хангасан оюутнуудад зээлийг олгоно.

Тавигдах шаардлага

  • ЭЕШ-ын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх;
  • 2 болон түүнээс дээш курсын оюутан бол голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх;
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх /шинээр элсэгчийн хувьд дипломын голч дүн 3.2-оос дээш байх;
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн кредит 10 доошгүй сонгосон байх;
    Бүрдүүлэх бичиг баримт
  • Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт /Сургалтын албанаас авна/
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
  • Сургуулийн голч дүнгийн тодорхойлолт /2 болон түүнээс дээш курсийн оюутан/
  • Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт /багц цагаар/

Зээл хүсэгчид дээрх бичиг баримтыг бүрдүүлж бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна.