“ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ”-ИЙН ЖИЛ БОЛГОЖЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2018-08-30 19:33:56

Сургалтын бодлого зохицуулалтын албанаас 2018-2019  оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалтын талаар баримтлах бодлого, зохицуулалт, зарчим, зорилго, зорилтоо тодорхойллоо. Энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжил, чанарын шинэчлэл”-ийн жил болгон зарлаж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан 

- Сургалтын хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээг шинэ түвшинд гаргах

- Профессор багш нарын чадамжийг дээшлүүлэх

- Веб сайтад суурилсан мэдээлэл, харилцааг шинэ түвшинд гаргах

- Оюутны хөгжил, хандлага, төлөвшлийг дээшлүүлэх

- Номын сангын үйлчилгээг хүртээмжтэй болгож өргөжүүлэх гэсэн таван зорилтыг тавьсан байна.