БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Монгол улс хоорондын соёл, аялал жуулчлал, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд “Өвөр Монголын өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ 2018 оны есдүгээр сарын 3-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Уг нэгдсэн арга хэмжээг БНХАУ-ын талаас Өвөр Монголын Ардын Засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн алба, Өвөр Монголын ХААИС, Монголын талаас БСШУСЯ болон ХААИС хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр ХААИС-ийн “Хатантуул” театрт “Экологийн соёл иргэншил ба хүрээлэн буй орчны хамгаалал” сэдэвт Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, “Цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хятад улсын туршлага” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.
Та бүхнийг уг арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.