“НОМЫН БАЯР 2018” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийтлэгч : .
Огноо: 2018-09-10 17:04:17

Монгол улсын дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

ХААИС-ийн төв номын сан өнөөдөр /2018.9.10/ “Номын баяр 2018” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр ХАА-н төв номын сан, электрон каталоги болон ХААИС-ийн сүлжээнээс ашиглах боломжтой судалгааны сангуудыг танилцуулж, шинээр карт авах болон хугацаагаа сунгуулах оюутнуудад үйлчилж байлаа. Мөн номын үзэсгэлэн, оюутнууд өөрт хэрэгтэй номнуудаа өөр хоорондоо солилцох,  худалдах зэрэг үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр Агроэкологийн сургуулийн Байгаль орчны хяналт үнэлгээний гуравдугаар ангийн оюутан О.Оюунгэрэл, ЭЗБС-ийн Маркетингийн дөрөвдүгээр ангийн оюутан Л.Лхагважаргал, Бизнесийн удирдлагын гуравдугаар ангийн оюутан М.Минжинсор, МААБС-ийн Биотехнологийн гуравдугаар ангийн оюутан Э.Баяржаргал, МЭС-ийн Мал эмнэлзүйн тавдугаар ангийн оюутан М.Мөнхжаргал, Малын эмчийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Нямжав нар “Шилдэг уншигч”, ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш Л.Наранхүү, Д.Кадирбек, Ж.Мөнхбат, Н.Чинзориг нарын “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент” гарын авлага, МЭС-ийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн багш С.Ганбат “Гэрийн амьтдын физиологи” номууд 2017-2018 оны хичээлийн жилд “Хамгийн эрэлттэй, хамгийн их уншсан ном”-оор шалгарчээ.

“Номын баяр 2018” үргэлжлэн есдүгээр сарын 11-12-нд ЭЗБС, МЭС-иуд дээр болох юм байна.