Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга нар Япон улсын Кобе их сургуулийн дэд профессор Яамасаки Жюүничи болон дэд профессор Готоү Жюүн нарыг хүлээн авч уулзав. Дээрх профессорууд Япон улсын засгийн газар болон Токиогийн их сургуулиас санхүүжигдэж байгаа “Монголын малчдын шилжилт хөдөлгөөн, амьжиргаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх эмпирик судалгаа” төслийн хүрээнд ХААИС-тай хамтран ажиллах саналыг тавилаа.
Уг төслийг 2018 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн талаарх мэдээлэл, тэдний эдийн засгийн байдлын талаар судлах зорилготой аж. Энэ төслийн хүрээнд зөвхөн Монголын кейсийг судлах бөгөөд шилжилт хөдөлгөөн Монголчуудын амьдралын хэв маяг, соёлд ямар нөлөө үзүүлж буйг судлах юм.