ХАА-н Төв номын сангийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Судалгааны их сургууль ба Нээлттэй номын сан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд хуралдаж байна. Тус хуралд СЭЗДС, ЭМШУИС, Үндэсний номын сан, Удирдлагын академи, МУИС, ШУТИС-ийн номын сангуудын 50 гаруй төлөөлөл оролцож байна.
Хуралд дараах илтгэлүүд тавигдана. Үүнд:
1. Б.Буянзаяа /ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал/
Сэдэв: Дээд боловсролд номын сангийн оролцоо
2. Г.Содгэрэл /СЭЗДС-ийн номын сангийн эрхлэгч/
Сэдэв: EBSCO цахим мэдээллийн сан
3. Ж.Бямбажав /ХАА-н Төв номын сангийн каталогич/
Сэдэв: Номын сангийн үйлчилгээний үр дүн буюу оюутны сэтгэл ханамжийн судалгаа
4. Д.Уранбайгаль /ХААИС, ИТС-ийн математик, физик, мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш/
Сэдэв: Цахим хэвлэлтийн хөгжил
5. Ч.Түмэннаст /ЭМШУИС, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн номын сангийн эрхлэгч/
Сэдэв: Цахим номын сан зохиогчийн эрхийн асуудалд
6. Д.Энхтунгалаг /ҮНС-ийн Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга/
Сэдэв: Судалгааны эх сурвалжийн хадгалалт хамгаалалт, нийтийн хүртээл болгох нь
7. Т.Бямбасүрэн /Удирдлагын академийн номын санч/
Сэдэв: Номын сан дахь мэдээлэл технологийн хэрэглээ, үйлчилгээний чанарт нөлөөлөх нь
8. С.Найгальмаа /МУИС-ийн ном зүйч/
Сэдэв: Ном зүйн лавлагаа – мэдээллийн ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
9. Б.Буян-Өлзий /ШУТИС-ийн номын санч/
Сэдэв: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хүргэх номын сангийн үйлчилгээ