БСШУС-ын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/272 тоот тушаалын тавдугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг баталлаа.
Тус Удирдах зөвлөл нь анхны хурлаа 2018 оны 05 дугаар сарын 23-нд хийж, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан сайдын тушаалыг уншиж танилцуулав.
ХААИС-ийн Удирдах зөвлөл нь нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, орлогч даргаар нь БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат нар тус тус ажиллахаар томилогдлоо. ХААИС-ийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөлд дараах албан тушаалтнууд ажиллана. Үүнд:
1. Б.Энх-Амгалан /Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх/
2. Б.Ганбат /БСШУС-ын сайдын зөвлөх/
3. Б.Батсайхан /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын реферэнт/
4. Ц.Болорчулуун /ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
5. М.Санжаадорж /Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн дарга/
6. Б.Авид /Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга/
7. М.Найданхүү /ХХААХҮЯ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн/
8. Ш.Шинэбаяр /Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн/
9. М.Бямбасүрэн /Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/ нар орсон байна.