МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Нийтлэгч : .
Огноо: 2018-05-26 14:12:41

Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу "Cургалтын байгууллагын үйл ажиллагааны чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх"

Үйл ажиллагааг байгууллагын магадлан итгэмжлэлээр дамжуулан хэрэгжүүлдэг.

Магадлан итгэмжлэлийн ач холбогдол:

  1. Тухайн байгууллага магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж буйг баталгаажуулж өгнө.
  2. Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа сонгоход туслана.
  3. Тухайн боловсролын байгууллага өөрөө өөрийгөө таних, өөрийгөө бусадтай жиших, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд тусална.
  4. Боловсролын байгууллага цаашид  өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх, ингэснээр улсын хэмжээнд нийт дээд боловсролын байгууллагад тавих минимум шаардлагын түвшинг улам дээшлүүлэх бололцоог олгоно.
  5. Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөд өргөнөөр татан оролцуулна. Өөрсдөө сургуулийнхаа юу нь болохгүй доголдож байгааг тогтоож, сайжруулж, хүн бүр суралцаж, дадлагатай болно

  6. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрөөр суралцсаны ач холбогдол:

    1. Магадлан итгэмжлэгдсэн сургууль болон сургалтын хөтөлбөрт элсэн суралцсанаар чанартай, баталгаатай боловсрол эзэмших боломж нээгдэнэ.

    2. Гадаад улсад үргэлжлүүлэн суралцах, мэргэжлээрээ ажиллах эрхтэй болно.

    3. Төрөөс олгож буй хөнгөлөлт тусламж, зээлд хамрагдах эрх үүснэ.
    ХААИС нь дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд 3 дахь  удаагаа орох гэж байна.