Хөдөө аж ахуйн их сургууль нь дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд 3 дахь удаагаа орох гэж байна. БМИҮЗ-ийн Ажлын албаны захирлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 72 тоот тушаалаар тус их сургууль дээр ажиллах шинжээчийн багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Үүнд:
Ахлагч:
Б.Очирхуяг /МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал/
Гишүүд:
Д.Батдорж /ШУТИС-ийн Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга/
Я.Дашдорж /Орхон их сургуулийн захирал/
М.Бямбасүрэн /Тээврийн дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга/
П.Оргилмаа /БМИҮЗ-ийн мэргэжилтэн/
Н.Мөнхзул /БМИҮЗ-ийн мэргэжилтэн/
А.Хулангоо /Шихихутаг их сургуулийн Эрх зүйн II курсын оюутан/ нар байна.
БМИҮЗ-өөс томилогдсон дээрх шинжээчийн баг нь ХААИС дээр 2018 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ажиллах бөгөөд салбар сургуулиуд, харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна оюутан, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогч, магистрант, докторантуудтай уулзалт хийх юм байна.