ХАНЬЯАН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-06-11 11:11:14

Докторын болон Магистр+докторын хосолсон хөтөлбөр

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн төгсөгч таныг БНСУ-ын шилдэг их сургуулийн нэг болох Ханьяан Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт (доктор болон магистр+доктор) урьж байна.

Байгуулагдаад 79 жил болж буй Ханьяан их сургууль нь БНСУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд шилдэг их сургуулиудын жагсаалтаар дэлхийд 155-р, Азид 30-р, БНСУ-д 6-р байранд тус тус жагссан байна. Мөн тус их сургуулийн төгсөгчдөөс төрсөн CEO нарын тоогоор улсдаа тэргүүн байранд оржээ. Ханьяан их сургууль нь 33.065 үндсэн оюутантай, үүнээс 8.529 оюутан ахисан түвшинд, гадаадаас 6700 оюутан суралцаж байна. 

Анхан болон хоёр дахь шатны шалгуурыг тус их сургуулийн Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “World Edupia Pathway” компани зохион байгуулах бөгөөд шалгарсан оюутан бусад асуудлаа (урилга хүлээн авах, визний материал бүрдүүлэлт гэх мэт) Монгол дахь өөрийн төгссөн сургуультайгаа хамтран шийднэ. 

Тэтгэлэг: 
Ханьяан их сургуулийн ЭРИКА кампусаас сургалтын төлбөр, профессор багшаас амьжиргааны тэтгэмжийг шийдэж өгнө.  

Шаардлага:
- Хүсэлт гаргагчийн  дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь 3.2 (80%)-оос дээш байх 
- Хүсэлт гаргагч нь энэ жил бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
- Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо байхгүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол урьдчилсан ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)
- Солонгос хэлний шаардагдах түвшин: TOPIK түвшин 4 ба түүнээс дээш  (Хүсэлт гаргагчийн хэлний түвшин 3-аас доош байх тохиолдолд хэлний бэлтгэлд сууна)

Материал хүлээн авах хугацаа: 
2018 оны 6 сарын 8-наас 2018 оны 7 сарын 8 хүртэл

Жич: Хэрэв хүсвэл визний материал бүрдүүлэлтийн зөвлөгөөг “World Edupia Pathway” компаниас авах боломжтой.
Анкет, тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй, мэргэжлийн чиглэл, онлайн бүртгэлийн зааврыг хавсаргав.

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Утас: 75107777-512