ХАМТАРСАН ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХААИС-Д

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-06-14 12:09:01

“Монгол дахь Хүнс, ХАА-н салбарын боловсрол, багшийн заах арга зүй, ур чадварыг сайжруулах нь” төслийн хамтрагч Европын Холбооны улсуудын их, дээд сургуулийн төлөөлөл 2018 оны 06-р сарын 13-нд ХААИС-д зочиллоо. Уг төслийн багийг Францын Агрокампус Вест их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны албаны захирал /CÉDRIC TROADEC/ ЦЭДРИК ТРОАДЕК тэргүүлж, дараах албаны хүмүүс бүрэлдэхүүнд нь багтжээ. Үүнд:
Космин Саласан /Банатын их сургуулийн профессор/ 
Стифани Кьюри /Агрокампус Вест их сургуулийн төслийн менежер/
Мари Пети Петижийн / Агрокампус Вест их сургуулийн Карьер бизнесийн хамтын ажиллагааны менежер/
Пери Иммануал /Агрокампус Вест их сургуулийн судлаач багш/
Аннити Гоурвил /Бритагн Лорийн их сургуулийн Заах арга зүй ба инновацийн тэнхимийн эрхлэгч/
Марк Гемонит /Бритагн Лорийн их сургуулийн сургалтын менежер/ нар байна. 

Энэхүү төслийн зорилго нь МУ-ын дээд боловсролын салбарын шинэчлэл өөрчлөлтөд хувь нэмэр оруулах бөгөөд оюутнуудад хувийн секторийн хүсэж байгаа мэдлэг, ур чадварыг олгож, хөдөлмөрийн зах зээлд хөгжих суурийг нь тавьж өгөх; Интерактив, цахим сургалтыг дэмжиж, сургалт, заах арга зүйн шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлэн практик дадал болгон хөгжүүлэх зэрэг ажлыг хийх юм. Төслийг 2017-оос 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд Монголын талаас ХААИС, МУИС, ШУТИС оролцож байгаа юм байна.

Уг төсөл нь ХААИС-тай 4 хэсэг ажлыг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хэсэг нь хэрэгжээд хүлэмж барьж, АЭС-д хүлээлгэн өгсөн. Энэ ажил нь амжилттай хэрэгжсэнд Францын талын төслийн багийнхан маш их баяртай байгаагаа илэрхийлээд цаашид үлдсэн 3 хэсэг ажлаа хамтран хэрэжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Мөн сургууль тус бүр дээр карьерын төв нээх хүсэлтэй байгаагаа Францын тал илэрхийлэв.