ЖАЙКА-ГИЙН ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ХААИС-Д АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтлэгч : .
Огноо: 2018-10-24 14:51:46

Олон улсын ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төслийн үр дүнг хэлэлцэх олон улсын хурал энэ сарын 26-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. Энэ төслийн үнэлгээний баг Япон улсаас хүрэлцэн ирж ХААИС-ийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын хүрээнд төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлээд цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.