ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Нийтлэгч : .
Огноо: 2018-11-02 18:02:05

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль нь Төрийн өөрийн өмчийн дараах байр, талбайг түрээслэх сонгон шалгаруулалтанд оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.

1.ТҮРЭЭСЛЭХ ЭД ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА

2.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Доорх үйл ажиллагааны чиглэлүүдээс сонгож оролцоно

1.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2018.11.06-ны өдрийн 14:00 цаг хүртэл

2.Материал хүлээн авах хаяг

ХУД, 11-р хороо, 6-р хэсэг, ХААИС-ийн Захиргааны шинэ байр, 1-р давхарт 104 тоот, хүлээн авах бичиг хэргийн ажилтан Э.Буяндэлгэр Утас75107777-320

3.Материал нээх хугацаа, хаяг, байршил

 ХУД, 11-р хороо, 6-р хэсэг, ХААИС-ийн төв байрны зүүн талд нийтийн хоолны /зоогийн газар/ зааланд 2018 оны 11-р сарын 06-ны өдөр 14:00 цагт

4.Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

-Нийтийн хоол /төв байр/ жишиг үнэ

-Нийтийн хоол /ЭЗБС/ жишиг үнэ

-Нийтийн хоол /МЭС/ жишиг үнэ

-Түргэн хоолны үйлчилгээ /төв байр/ жишиг үнэ

-Компьютер, интернет /төв байр/ жишиг үнэ

-Хүнс, барааны дэлгүүр /оюутны байр/ жишиг үнэ
-Үсчин /оюутны байр/ жишиг үнэ

-Оёдол /оюутны 3-р байр/ жишиг үнэ

-Бичиг хэрэг /төв байр/ жишиг үнэ

5.Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөлийн мэдээлэл

-Нийтийн хоол /Төв байр/-Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ, чиглэл

-Нийтийн хоол /ЭЗБС/- Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ, чиглэл

-Нийтийн хоол /МЭС/- Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ, чиглэл

-Түргэн хоолны үйлчилгээ /төв байр/- Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ, чиглэл

-Компьютер, интернет /төв байр/-Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ, чиглэл

-Хүнс, барааны дэлгүүр /оюутны байр/- Тухайн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ, чиглэл
-Үсчин /оюутны байр/-Холбогдох зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, бусад

-Оёдол /оюутны 3-р байр/- Холбогдох зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, бусад

-Бичиг хэрэг /төв байр/- Холбогдох зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, бусад

6.Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 53 дугаар болон 268 тоот тогтоолоор Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай журмаар зохион байгуулна

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаар тогтоолын хавсралт /Төрийн өөрийн өмчийн гэрээний үлгэрчилсэн загвар

7.Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

-Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж иоүүлнэ. Жич:Бүрдүүлсэн материалыг битүүмжилжматериалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан заавал бичсэн байна.

-Түрээслэгчийн анкет, ажлын туршлага

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Үйлдвэрлэл эрхлэх этгээдийн хувьд нэр төрөл, цэс, бүтээгдэхүүний борлуулах үнийг дэлгэрэнгүй ирүүлнэ.

-Үйл ажиллагааны сүүлийн 3жилийн танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлуудыг жагсааж бичих, ажиллуулж байсан газрын хаяг, утас, тодруулга өгөх эрх бүхий этгээд/

-Санхүүгийн чадварыг нотлох  баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт /Байгууллага нь сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангуудыг ирүүлнэ. Иргэний хувьд орлого зарлагын хар дэвтэр болон харилцах банкны хуулга 2017, 2018 оноор ирүүлнэ. Талбай түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа байршуулах боломжтойг нотлох баримт

-Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримтыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.

-Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналыг ирүүлнэ.

3. ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ:

Түрээслүүлэх хөрөнгийг /обьект/ өмч эзэмшигч ХААИС дээр 2018 оны 10-р сарын 23-ны өдрөөс 2018 оны 11-р сарын 02-ныг хүртэлх хугацаанд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын талаар заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ХААИС-ийн 75107777-311 /дотуур утас/, тоот утсаар авна уу.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН АЛБА