МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2018-11-14 16:23:17

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи”-ийн бүх гишүүдийн ээлжит чуулган 2018.11.12-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Тус чуулганд ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич, доктор (Sc.D), профессор Б.Бямбаа, тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, доктор (Sc.D), профессор А.Бакей, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Г.Гантулга нар болон гишүүд оролцлоо. 

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газраас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ШУА-ийн гишүүн сонгох шинжлэх ухааны салбар, тоог олон нийтэд нээлттэй мэдээлсэн ба ХАА-н чиглэлээр 2 орон тоо зарласан. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнийг сонгох журмын 6 дахь хэсэгт заасны дагуу ХАА-н салбарын 5 судлаач нэрээ дэвшүүлж холбогдох материалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хүргүүлсэн юм. Уг журмын 9 дэх хэсэгт заасны дагуу Монгол улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнд Хөдөө Аж Ахуйн салбарын зарим эрдэмтдийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг ХАА-н ШУА-ийн чуулганаар хэлэлцэж 5 нэр дэвшигчдийг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулсан. Гишүүдийн олонхийн саналаар Мал эмнэлгийн шинжлэх ухаан доктор (Sc.D), профессор, ХАА-н ШУА-ийн гишүүн Я.Ганболд, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ХАА-н ШУА-ийн гишүүн Л.Нямбат нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.