МАГИСТР, ДОКТОРАНТУУДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2018-11-19 18:46:33

ХААИС-ийн Магистр, докторын сургуулиас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурал” өнөөдөр /2018.11.19/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Уг хуралд Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбар, Мал эмнэлэг, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засгийн салбараас 16 магистрант, 22 докторантын 38 илтгэл хэлэлцэгдэж шилдэгээ тодрууллаа.

 Докторант

Агроэкологи, байгаль шинжлэл,газрын харилцааны салбар

I байр З.Алтанцэцэг “Цэсийн /Solanum melongena/ талбайд тархсан хөнөөлт үе хөлтөнгүүд, тэдгээртэй тэмцэх биологийн аргын үр дүн”,

II байр Т.Хишигбуян “”Усалгаатай нөхцөлд бог будааны үрийн ургацад тарих хугацааны нөлөө”,

III байр Г.Батсайхан “Таримал өсвөр нарсан /Pinus sylvestris I. / Ойн амьдралт, өсөлтөнд уур амьсгалын үзүүлэх нөлөө”

Мал эмнэлэг, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар

I байр Т.Амгаланбаатар “Адууны нийлүүлгийн өвчний оношлогоо, халдварлалт болон тархалтын судалгааны дүн”

II байр Б.Наранчимэгс “Амилаза фермент нийлэгжүүлэгч мутант омог гарган авсан дүн”

III байр Э.Батмагнай “Хонь, ямааны цэцгийн вирусын вакцины омгийг Vero эсэд дасгасан дүн”

 Магистрант

Агроэкологи, байгаль шинжлэл,газрын харилцааны салбар

I байр Л.Цэрэндэжид “In vitro орчинд сибирь шинэс /Larix sibirica ledeb/-ийн бичил ургамал гаргах, тарьц бойжуулахад өсөлт идэвхижүүлэгчийн нөлөө”,

II байр Д.Номиндалай “Ангуучин амблисейус /Amblysieus swirskii/ хачгийн идэш тэжээлийн онцлог, үржил хөгжил, ангуучлах идэвхийг судалсан дүн”

III байр В.Цэгмид “Шилэн хүлэмжний нөхцөлд жижиг жимс лоолийн /Lycopersicon esculentum.Mill/ сортуудыг харьцуулан судалсан дүнгээс”

Мал эмнэлэг, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар

I байр П.Отгонсугар “Эгэл бавран /Pteridium aquilinum/-д птаквиклозидыг илрүүлсэн дүн”

II байр Б.Уранжаргал “Atgrf2 ген шилжүүлэн суулгасан рапс /Brassica napusl./-ын удамшил, фенотип, шимт чанарын зарим үзүүлэлтийн судалгаа”

III байр Э.Номин “Thermus aquaticus бактериас ДНХ полимераза фермент нийлэгжүүлэгч Hq-taq генийг тодорхойлсон судалгааны үр дүн” бүтээлүүд шилдэгээр шалгарлаа.

ХААИС-ийн захирлын 2016 оны 45 тоот тушаалаар батлагдсан “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд тэтгэлэг олгох журам”-ын дагуу  шалгарсан докторант тус бүрт 2.000.000, магистрантад 1.000.000 төгрөгний тэтгэлэгийг олгох юм. Шагналыг Эрдэм шинжилгээний ажилчдын баяраар гардуулах юм байна.