Эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төвд тариалсан органик хүнсний ногоог “Номин” их дэлгүүрт худалдаалж эхэллээ

Нийтлэгч : .
Огноо: 2018-12-14 08:45:33

Төв аймгийн Борнуур суман дахь ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Нарт” болон “Өнжин” эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн төвд салбарын эрдэмтэдийн удирдлагаар тарилтаас хураалт хүртэл химийн бордоо, пестицид ашиглахгүйгээр тарьж ургуулсан зургаан төрлийн органик төмс, хүнсний ногоог магадлан итгэмжлэгдсэн хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, ХААИС, Агроэкологийн сургуулийн хөрс, агрохимийн лаборатори, “Номин холдинг” ХХК-ий “Эко” лабораториудад  шинжлэн баталгаажуулсны үндсэн дээр “Номин” их дэлгүүрт худалдаалж эхэллээ.