“ARROW” ТӨСЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДСАН БАГШ НАРТАЙ УУЛЗЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2018-12-14 17:10:58

Европын холбооны санхүүжилтээр Испани улсын Лас Пальмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацийн чадамжийг сайжруулах  “Arrow” төслийн хүрээнд зохион байгуулсан цуврал онлайн хичээлд ХААИС-ийн залуу багш судлаач, докторын оюутнуудыг хамруулсан. Багш нарыг Шинжлэх ухааны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярмаа хүлээн авч уулзан, сургалтын талаарх сэтгэгдэлийг нь сонссон юм. Уг төсөл Монголд хэрэгжиж эхлээд нэг жил болж байгаа бөгөөд төрийн өмчит болон хувийн хэвшлийн 11 их, дээд сургууль оролцож байна.  Онлайн сургалтаар Польш улсын Зичений их сургуулийн профессор багш нар “Мэдээллийн сан гэж юу вэ”, “Мэдээллийн сангуудыг багш судлаачид өөрсдийн судалгааны ажилдаа хэрхэн ашиглах вэ”, “Мэдээллийн нэгдсэн сангийн танилцуулга”, “Эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанарыг сайжруулах” гэсэн дөрвөн бүлэг хичээлийг заасан. Энэ сургалтанд хамрагдснаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадварыг залуу багш нар олж авсан билээ. Ирэх оны зургадугаар сард төслийн зохион байгуулагчид Монголд ирж  “Эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих вэ” хичээлийг англи хэл дээр заах юм байна.