ХААИС-ИЙН ОЮУТНУУД “UNFRIEND” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2018-09-18 14:32:28


ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох,  эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсоох зорилгоор “Цахим орчинд зохистой хэрэглээг бий болгоцгооё” уриатай  “Unfriend” хөдөлгөөнийг эхлүүлсэн. 

Тус хөдөлгөөнд Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, “Unfriend” хөдөлгөөний элч дуучин Б.Анхбаяр буюу ACool, Олон улсын мисс Б.Гүнзаяа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар нар оролцож оюутан залуусыг цахим гэмт хэрэг, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол улсын хэмжээнд 3.8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2.5 сая нь цхаим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг утас юм. Түүний дийлэнхи нь өсвөр насны хүүхэд, оюутан залуус байна.

“Unfriend” хөдөлгөөний нэгдсэн арга хэмжээг Сургалтын бодлого зохицуулалтын алба, Инженер, технологийн сургууль, Агроэкологийн сургуулийн сургалтын албад хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний төгсгөлд ХААИС-ийн оюутнууд МУБИС-ийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэн “Unfriend” аянд нэгдэхийг уриалсан юм.