Хөдөө аж ахуйн Их сургууль, Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны салбар Академийн дэргэдэх "НАРМАНДАХ САН"-гаас санаачилан Мал эмнэлэг болон төрөл бүрийн салбар дахь биотехнологийн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж буй докторант буюу докторын ( Ph.D) зэрэгтэй залуу судлаачид, тэдний удирдагч-багш нарыг дэмжиж, урам өгөх, олон нийтэд бүтээлийг нь сурталчилах зорилгоор тэдгээрийн туурвисан шилдэг бүтээл-өгүүлэлийг 2 жил тутамд шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай. Угсанаачилгыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас (Сайдын 84 тоот тушаал 2009/03/13) дэмжсэн билээ. Эрдэм шинжилгээний бүтээл-өгүүлэл шалгаруулахтай холбогдуулан гаргасан журмыг БСШУСЯ / https://mecss.gov.mn / болон ХААИС-ийн веб / www.muls.edu.mn / хуудсанд байршуулсан болно. Энэ удаагийн хурлыг ХААИС байгуулагдсаны 60 жилийн ой угтсан арга хэмжээний хүрээнд 2018 оны 10-р сарын 17-нд зохион байгуулах гэж байна.
Энэхүү журамд нийцүүлэн залуу докторант болон докторын зэрэгтэй судлаачид, тэдний удирдагч-багш ТА БҮХНЭЭС судлан шинжилж, хийж бүтээсэн судалгааны ажлынхаа үр дүнг, эрдмийн бүтээл-өгүүлэл хэлбэрээр бэлтгэж, байгууллага дээрээ хэлэлцүүлэн холбогдох материалын хамт 2018 оны 10-р сарын 05-ны дотор манайд электрон / sh.demberel@gmail.com / шуудангаар ирүүлэхийн зэрэгцээ уул арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна. Та бүхэнд амжилт хүсье.
Оролцогсодын бүтээлийг эмхэтгэн бүрэн хэмжээгээр нь хэвлэн бага хурлын үеэр зохиогч нарт гардуулах бөгөөд шалгаруулалтыг нэр хүндтэй хөндлөнгийн шүүгчидээс өгсөн онооны дарааллаар байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Үүнд:
Тэргүүн байр нэг - Өргөмжлөл 1000 000 ₮
Дэд байр нэг - Өргөмжлөл 700 000₮
Гутгаар байр нэг- Өргөмжлөл 500 000₮
Тусгай байр нэг - Өргөмжлөл 200 000₮
Жич: Мөнгөн шагналын 30 хувийг удирдагч багшид олгоно.
“НАРМАНДАХ САН”-гийн Удирдах Зөвлөл
ХААИС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР АКАДЕМИ
2018.09.05