ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН ҮЗЭГЛЭЛЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2018-10-04 10:22:29

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль Япон улсын Кумамото их сургуультай 2013 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Эдийн засаг-статистик, Эдийн засаг-математик загварчлалын чиглэлээр 6 оюутан оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцажээ.

ЭЗБС-ийн түүхэн 60 жилийн ойн хүрээнд ХААИС Кумамото их сургуултай хамтын ажиллагааны гэрээг  шинэчлэн байгууллаа. 

Гэрээнд Эдийн засаг-статистик, Эдийн засаг-математик загварчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудаас жил бүр 3 оюутныг тэтгэлэгт хамруулан сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, сар бүр 80 мянган иен буюу  1,8 сая төгрөгийн тэтгэлэгтэйгээр суралцуулах, жил бүр 1-2 зочин профессор солилцох, 2 багшийг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, олон улсын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Дашрамд ЭЗБС дэлхийн 16 орны 28 их, дээд сургуультай гадаад хамтын ажиллагаатай ажилладаг юм. Сүүлийн 5 жилд Япон, БНХАУ, АНУ, Нидерланд, Унгар, Австрали, Бельги, БНСУ-д докторантурт  20 багш тэтгэлэгээр суралцаж байна. Мөн оюутан солилцооны хос зэрэг олгох 1+1, 2+2 хөтөлбөрт хамрагдан ОХУ, БНСУ, БНХАУ, Унгар зэрэг оронд 14 оюутан суралцдаг.