Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 17 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна

Нийтлэгч : .
Огноо: 2019-03-16 10:55:30

Мал Эмнэлгийн Хүрээлэн, Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн хамтран 2019 оны 10 дугаар сарын 04–ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 17 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна.
Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж 2019 оны 07 сарын 01-ны дотор редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор  Б.Дармаад darmaanicmn@gmail.com болон Г.Нямаад nyamaagyn@gmail.com хаягаар ирүүлнэ үү.  Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухай санаагаа илэрхийлсэн байх шаардлагатай.

Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2019 оны 8 сарын 01-ний дотор сонгон шалгаруулж, Та бүхэнд эргэж мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу Power point-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга,  мал эмнэлгийн ухааны доктор Б.Болдбаатар (утас 95963305; boldoomglvet@yahoo.com), Вирүс судлалын Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Г.Нямаа (утас 88703888; nyamaagyn@gmail.com нараас авна уу.

Бүртгэлийн хураамж: Вирүс Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд  30 000 төгрөг

Оюутан гишүүд 20000 төгрөг

Гишүүн бус 50000 төгрөг

Хаан банк Төгрөгийн данс дугаар: 5753354989

Хүлээн авагчийн нэр: Монголын Вирүс Судлалын Нийгэмлэг

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани,  хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан 3 саяаас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,
1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Алтан ивээн тэтгэгч”,
1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлвэл  “Мөнгөн ивээн тэтгэгч” өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчлах боломж олгоно
Хурал зохион байгуулах хороо, Редакцийн зөвлөл