Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумын хуралдаан болов.

Нийтлэгч : .
Огноо: 2019-03-17 12:35:35

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумын хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд  болов.
Хуралдаанд МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Мандах их сургууль, Сан их сургууль, Этүгэн их сургуулийн  захирлууд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны дарга Ж.Ариунболд, магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б. Мядагмаа, мэргэжилтэн  Ц.Баясгалан нар оролцлоо.

Хуралдаанаар Бизнесийн эдийн засаг, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл, Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумын дүрэмд оруулах өөрчлөлт, консорциумын жилийн ажлын төлөвлөгөө, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумын ерөнхийлөгч Б.Баасансүх цаашид гишүүн сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын  цөм  хөтөлбөр боловсруулах,  зочин профессор солилцох, олон улсын төсөл хөтөлбөрт хамтран оролцох, хөтөлбөрүүдийн  магадлан итгэмжлэлийн чанарыг сайжруулах талаар хамтран идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.