Япон улсын Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын оюутны чуулга уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд тус их сургууль дээр болох юм. Чуулга уулзалтад Токиогийн ХААИС-тай хамтран ажилладаг гадаадын их, дээд сургуулийн оюутнууд оролцдог бөгөөд манай оюутнууд сүүлийн 10 жил амжилттай оролцож байгаа билээ.
“Youth Transforming Thoughts on Sustainable Agriculture and Resource Management to Connect Local and Global Community” буюу “Хөдөө аж ахуй ба нөөцийн менежментэд залуусын оролцоо” сэдэвт тус чуулга уулзалтад ХААИС-ийг төлөөлж оролцох оюутны сонгон шалгаруулалтыг ХААИС-ийн захирлын тушаалын дагуу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Оюутан сонгон шалгаруулах ажлын хэсэгт ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам, Эрдэм шинжилгээний ажлын албаны дарга Б.Баярмаа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бүрэнзаяа, Г.Урангоо нар томилогдон ажиллав.
Сонгон шалгаруулалтад нийт 8 оюутан оролцсон бөгөөд МААБС-ийн оюутан Э.Сайнхүү 4.83 оноогоор тэргүүлж, МЭС-ийн оюутан С.Нинжбулган 4.55 оноогоор удаах байрыг эзэлсэн юм. Э.Сайнхүү “Converting wastes into products: Rendering of animal by-products”, С.Нинжбулган “Agricultural waste utilization for diversified agriculture” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд шүүгчид илтгэх чадвар, асуултанд хариулах чадвар, англи хэлний мэдлэгийг харгалзан дүгнэж олон улсын чуулга уулзалтад оролцох эрхийг олголоо.