Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн НХУС-ийн Түүхийн тэнхим, “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбоо хамтран оюутнуудын дунд “Монголчуудын адууны соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 4 сарын 23-ны мягмар гарагийн 14:00 цагт МУБИС-ийн хичээлийн 4-р байрны 304 тоотод зохион байгуулна. Монголчуудын адууны соёлтой холбоотой мэдлэг ухааныг залуу хойч үеийнхэнд уламжлуулан өвлүүлэхэд хувь нэмрээ оруулахад энэхүү хурлын зорилго оршино.
Илтгэлийнсэдэв, чиглэл:
- Монгол адууны үүлдэр угсаа
- Хурдан морь уяж, сойх арга ухаан
- Адууг уналга, эдэлгээнд ашиглаж ирсэн уламжлал
- Монгол адууны ашиг шим
- Монгол адуунд холбогдох соёл
- Айраг бэлтгэх уламжлал
Илтгэлийгшалгаруулахад:
Илтгэлдтавигдахтехникийншаардлага:
Хугацаа:
Дээрх шаардлагыг хангасан илтгэлийг 2019 оны 4 сарын 16-ны дотор МУБИС-ийн Түүхийн тэнхим буюу хичээлийн 2-р байрны 310 тоотод хүлээн авч, зохион байгуулах комисс эхний шатны шалгаруулалт хийнэ. Мөн enkhjin@msue.edu.mn, bayartsetseg@msue.edu.mn гэсэн цахим шуудангаар илтгэлээ илгээнэ. Харилцах утас: 99166364, 99287890. Хоёрдугаар шатанд 8 илтгэлийг шалгаруулж хэлэлцэнэ.Эрдэм шинжилгээний хурлын 1, 2-р байрны илтгэлийг “Тод магнай” сэтгүүлд хэвлэнэ.
Урамшуулал:
I байр – 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1 - Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал
Урамшуулалд түүхийн мэргэжлийн ном, сэтгүүлийг нэмж олгоно.
Түүхийн тэнхим
“Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбоо