"Хөдөө аж ахуйн их сургуулийн дүрэм"-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ХААИС-ийн захирлын 2019 оны А/02 тоот тушаалаар зохион байгуулж, ажиллуулсан бөгөөд уг ажлын хэсэг, дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ХААИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн билээ. Ажлын хэсэг, дүрмийг шинэчлэн боловсруулахдаа хамт олны саналыг бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгээр дамжуулан албан бичгээр авч ажилласан болно.
Энэ удаад ажлын хэсэг, ХААИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу дүрмийн төсөлд сайжруулан боловсруулалт хийж, та бүхэнд хүргүүлж байна.
Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор quality_management@muls.edu.mn; agri_science@muls.edu.mn хаягаар болон бичгээр ирүүлнэ үү.