ХААШУ сэтгүүлийн 2019 оны эхний дугаарт англи хэл дээр өгүүлэл 2019.4. 15-ны өдрийг хүртэл journal_as@muls.edu.mn хаягаар авна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
Бүтээлд тавих нийтлэг шаардлага
- Профессор багшийн чадамжийн үнэлгээнд хэлэлцүүлэхээр ирүүлж байгаа бүтээл нь
урьд өмнө ямар ч сэтгүүлд хэвлэн нийтлэгдэж байгаагүй, нийтийн хүртээл болоогүй,
хэвлүүлэхээр өөр газар хандаагүй байна.
- Хэлэлцүүлэхээр ирүүлж буй бүтээл нь энэхүү журмын хавсралт 1 болох “Эрдэм
шинжилгээний өгүүлэл бичих заавар”-ын дагуу Монгол болон Англи хэлний
найруулга зүй, хэл зүйн хувьд зөв бичигдсэн, шаардлагыг хангасан байвал зохино.
- Монгол хэлээр бичигдсэн өгүүлэлийн хураангуйг Англи хэлээр бичнэ.
- Бүтээл нь ашигласан эх сурвалжаас зайлшгүй эшлэл авсан байх ба эшлэл авсан ном,
бүтээлийг эш татсан дарааллаар дугаарлаж, тодорхой бичсэн байна.
- Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтад туршилтын амьтан хэрэглэх, шинээр зохион
бүтээсэн эм, биобэлдмэлийн туршилтыг мал, амьтан дээр хийсэн тохиолдолд амьтанд
энэрэнгүй хандах ёс зүйг баримтлан “Туршилтанд мал, амьтан хэрэглэх ёс зүйн
журам”-ын дагуу дүгнэлт гаргуулж зайлшгүй хавсаргана.
- Ашигласан хэвлэлийг дугаарлаж, текст дотор [1], [10-13, 5] байдлаар тэмдэглэж,
жагсаалтыг олон улсын IEEE эшлэлийн загвараар бичнэ.
Заавар
- Өгүүллийн эхийг Microsoft Word’s docx эсвэл doc программын 297x210мм (A4)
хэмжээтэй цаасан дээр хуудасны дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас
2.0 см тус тус зай аван Times New Roman үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай
Single, нийт 6 нүүр буюу 2,000-2,500 үгийн тоонд багтаан бичсэн байна.
- Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны
дугаарыг тавихгүй.
Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ. Дэд гарчиг
болон эхийн мөрийг TAB авалгүйгээр бичнэ.
- Амьтан, ургамал, шавж, бичил биетний нэрийг эхний удаад бүтэн, давтагдсан
тохиолдолд төрлийн нэрийг товчлон үгийн эхний үсгээр бичнэ. Дэд зүйлийг бичих
тохиолдолд зүйлийн нэрийг товчлохгүй.
- Амьтан, ургамал, бичил биетэн, эгэл биетэн, шавж зэргийг шинжлэх ухааны нэрээр,
эмийг ерөнхий нэрээр тус тус бичих ба амьд организмын төрөл, зүйл, ген, генотип,
маркер, мутант, аллель, оперон, химийн нэршил (p, o, m, n, cis, sec, sic, trans, syn)
зэргийг налуу /Italic/ үсгээр бичнэ.
- Өгүүлбэрийг тоогоор эхлэхээс зайлсхийн өгүүлбэр дэх үгсийн байрлалыг солих эсвэл
тоог үсгээр бичнэ. Мянгатын орон тоонд таслал бичихгүй (2600, 23000).
Хүснэгт ба зураг:
- Хүснэгтэд дугаар өгч (Хүснэгт 1. Хүснэгтийн нэр) баруун дээд хэсэгт байрлуулна.
Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон
хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.
- Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (Зураг 1. Зургийн нэр) байрлуулж, зургийн
нэрийг бичнэ. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt
хэмжээтэй мөр үлдээнэ.
- Хүснэгтэд нэмэлт тайлбар өгөх шаардлагатай тохиолдолд Footnote-г ашиглаж болно.
Бусад тохиолдолд ашиглахгүй.
Хүснэгтийн нүдийг хоосон орхих эсвэл зураас (-) бичихийг хориглоно. Харгалзах
тайлбарыг зайлшгүй бичнэ.
- Зургийн тайлбарыг хүснэгтээр харуулах шаардлагагүй бөгөөд эх дотор эшлэж бичсэн
байна.
- Зургийн тэмдэглэгээг ●○■□ байдлаар илэрхийлэх ба + болон × тэмдэглэгээг
ашиглахыг хориглоно.
- Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч зэргийг хар, цагаан тод ялгарах
контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг, TIF, JPEG, GIF өргөтгөлтэй
файлыг 300-dpi нягтралтайгаар оруулна.
Математик бичлэг ба нэгж:
- Математик бичлэгүүд equition программаар бичиж, томьёог дээр, доороо тус тус 12pt
зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй
байна.
- Хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ (кг/га, мг/л, г/кг, мг/кг, мг/л,
мкг/г, мл/л).
Нэгжүүдийг дараалуулж бичихээс зайлсхийх шаардлагатай (3, 10, 17 ба 30 °C; 20 эсвэл
30% г.м.). Тоо болгоны ард “хувь” биш % тэмдэглэгээг бичнэ.
- Тоон үр дүнг холбогдох стандарт хазайлттай илэрхийлсэн байна.
Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын анхны үр дүнг
харуулсан сайтар боловсруулсан товч бичвэр байх бөгөөд үгийн тоог 2,000-2,500-д
багтаах буюу 6 нүүрэнд багтаан бичсэн байх ба дараах үндсэн ерөнхий бүтэцтэй байна.
Өгүүллийн нэр:
Өгүүллийн нэрийг товч, тодорхой байдлаар үсгийн 12р хэмжээтэй, Bold том үсгээр, мөр
голлож байрлуулна. Товчилсон үг бичихгүй.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Зохиогчдын овог нэр, байгууллага, холбоо барих цахим хаяг:
Зохиогчийн нэрийг өгүүллийн нэрийн дор Bold хэлбэрээр, мөр голлож бичнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Зохиогчийн харьяалах байгууллагын нэрийг нэгжээс эхлэн дэлгэрэнгүй бичнэ. Мөр
голлож бичнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Холбоо барих зохиогчийн цахим хаягийг * гэсэн тэмдэглэгээтэйгээр бична. Мөр голлож
бичнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Хураангуй:
Гүйцэтгэсэн судалгааны ажлын товч агуулга үр дүнг агуулсан байх ба 200-250 хүртэл
үгэнд багтаан Italic хэлбэрээр бичиж, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Түлхүүр үг:
Өгүүллийн утга санааг илэрхийлэх ганц тоогоор бичсэн 5 хүртэлх үг байна. Өгүүллийн
гарчигт орсон үг давтагдахгүй, зүүн талд зэрэгцэж байрлана.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Оршил:
Судалгааны ажлын онолын үндэс, сэдвийн судлагдсан байдал, үндэслэл, судалгааны
таамаглал, зорилго, шинэлэг тал, ач холбогдол, онцлог тал зэргийг агуулсан байна.
Хэвлэлийн тойм бичихэд эшлэл зайлшгүй авсан байна. Эшлэлийг [1, 2, 5] гэж тэмдэглэнэ.
Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Материал, арга зүй:
Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд
ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт зэрэг мэдээлэл байна.
Туршилтын хэсгийг бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Үндсэн хэсэг буюу судалгааны үр дүн:
Судалгаанаас гарсан үр дүнг ямарч тайлбаргүйгээр хүүрнэх байдлаар өнгөрсөн цаг дээр
тодорхой бичих ба үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэх боловч үгэн
тайлбарыг үл орлох ба мэдээллийг давхардуулж бичихгүй. Мөрүүд нь баруун, зүүн талдаа
зэрэгцэн бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Шүүн хэлэлцэхүй:
Өөрийн судалгаанаас гарсан үр дүнг бусад судалгаануудтай харьцуулах, дүн шинжилгээ
хийх, ач холбогдлыг онцолж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр үндэслэлтэйгээр
товойлгон бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Дүгнэлт:
Үр дүнд турлгуурласан товч тодорхой байдлаар одоо цаг дээр бичнэ. Мөрүүд нь баруун,
зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Англи хураангуй: Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг Англи хэлээр 200-250
үгэнд багтаан дүрмийн алдаагүй бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн
бичигдэнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Ашигласан хэвлэл:
Эшлэл авсан бүтээлийг эш татсан дарааллаар нь дугаарлаж, олон улсын IEEE эшлэлийн
загварын дагуу тодорхой бичнэ. Зүүн талд зэрэгцэж байрлана.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Текст дотор эшлэл хийх загвар:
- "Энэхүү онолыг анх 1987 онд [1] дэвшүүлсэн..."
- "Судлаач Клаусын [2] тодорхойлсноор....”
- "Сүүлийн судалгаанаас харахад [3] ..."
IEEE эшлэлийн загварын жишээ:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА