“Багшийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд “Багш нарын хандлага, заах ба үнэлэх арга зүй” лекц амжилттай зохион байгуулагдлаа. АШҮУИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор, С.Наранчимэг “Багшийн 7 цогц чадамж: Хандлагыг заах ба үнэлэх арга зүй” сэдвээр, АШҮУИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн багш, докторант, С.Нармандах “Багшийн үндсэн 6, туслах 12 үүрэг ба багшийн үлгэр дуурайлал” сэдвээр маш сонирхолтой лекц уншлаа.
Тус лекцэнд бүрэлдэхүүн 6 сургуулийн нийт 104 профессор багш нар идэвхитэй оролцож орчин үеийн багш нарын зайлшгүй эзэмших шаардлагатай зөв хандлагын талаар яриа өрнүүллээ.
Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба
Багшийн хөгжил хөтөлбөр