Хоккайдо их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна

Нийтлэгч : Г.Уянга
Огноо: 2019-01-04 16:43:51

Япон улсын Хоккайдо их сургуулийн богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна

 

Япон улсын Хоккайдо их сургууль нь 1876 онд байгуулагдсан улсын их сургууль ба 14 факультет, 22 магистр, докторын сургуулиас бүрддэг. Дэлхийн шилдэг их сургуулиудийн 122 дугаар байранд бичигддэг ба Япон улсдаа эхний 6 дугаарт ордог шилдэг их сургууль юм.

 

1. Хөтөлбөрйн хугацаа

-    2019 оны 9 сарын сүүл – 2020 оны 8 сарын дунд /11 сар/

-    2019 оны 9 сарын сүүл – 2020 оны 2 сарын дунд /5 сар/

 

2. Өргөдөл гаргах эцсийн хугацаа    

2019.02.15 Баасан гараг/

 

3. Хариуг зарлах хугацаа       

2019   оны 4 сарын дундуур

 

4. Тавигдах шаардлага

     

-    ХААИС-ийн 2 буюу түүнээс дээш курсын бакалавр оюутан байх

-    Англи хэлний TOEFL iBT 79 буюу түүнээс дээш, IELTS 6.5 буюу түүнээс дээш оноотой байх

-    Голч дүн 3,0-аас дээш байх

 

Уг солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

***Хоккайдо их сургууль зөвхөн ХААИС-ийн гадаад хамтын ажиллагааны хэлтсээс явуулсан материалыг хүлээн авах учир уг хөтөлбөрт өргөдөл гаргах бол өөрийн биеэр ирж уулзана уу.

 

Лавлах утас: 341153

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС