БСШУСЯ-ны санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулах Springer Nature-ийн "Nature Research Academies"-ийн 3 өдрийн сургалтанд хамтран ажиллахыг хүсч байна. Үүнд:
сургалтуудыг 2019.6.4-6-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Nature Research Academies Author Training
Сургалтын үндсэн зорилго нь багш, судлаач нарт олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн ёс зүй, бүтээл бичих чадвар, сэтгүүлийг зөв сонгох, редакцтай хамтран ажиллах зэрэг бусад бүх мэдлэгийг цогцоор олгоход чиглэсэн нийт 8-н хэсэгтэй сургалт юм.
Nature Research Academies Science Communication Training
Судлаачид олон нийт, хэвлэл мэдээлэл, санхүүжүүлэгч байгууллагууд гэх мэт өргөн хүрээний хүмүүст зориулан судалгааныхаа талаар тодорхой мэдээллээр хангах нь улам бүр чухал болж байна. Энэхүү 1 өдрийн сургалт нь судлаачдад судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх арга зам, платформууд ашиглах боломжуудыг танилцуулна. Үүнд: олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг хүргэх, хэвлэлийн мэдээ бэлтгэх, сурвалжлагч нарт хэрхэн ярилцлага өгөх гэх мэт
Selection Procedures – Сонгон шалгаруулах
·2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Requirements of participants – Оролцогч нарт тавигдах үндсэн шаардлага:
-Дээрх байгууллагуудын үндсэн албан хаагч. МЗЭХ-ийн гишүүн
-Эрдэм шинжилгээний бүтээл бичих туршлагатай байх.
-Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны оролцогч нарыг дээрх бусад байгууллагуудын оролцогч нартай давхардуулж бүртгэхгүй
-Орон нутгаас оролцогч нарийн зочид буудал, тээврийн зардлыг өөрсдийн байгууллагаас гаргах.
-2 өдрийн “Nature Research Academies Author Training” сургалтад идэвхтэй оролцох боломжтой. эсвэл
-1 өдрийн “Science Communication Training” сургалтад идэвхтэй оролцох боломжтой.
Language Proficiency - Хэлний чадвар
· Англи хэлний бичиг, ярианы чадвар дунд болон түүнээс дээш байх
· Have a good command of both written and spoken English
Хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү