Оюутны шилдэг бүтээлийн эзэд шагналаа гардлаа

Нийтлэгч : .
Огноо: 2019-05-20 14:37:13

ХААИС, бакалаврын оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа хөгжлийн ажлыг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд жил бүр бакалаврын оюутны дунд шилдэг эрдэм шинжилгээний  илтгэл болон инновацийн шилдэг бүтээл шалгаруулдаг уламжлалтай.   

ХААИС-ийн бакалаврын оюутны 2019 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн бага хурал 2019.04.17-нд, “Оюутны инновацийн шилдэг бүтээлийн шалгаруулалт” 2019.04.29-нд тус тус амжилттай зохион байгуулагдсан билээ.

Эдгээр уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа 2019.05.15-ны өдөр тус сургуулийн Хатан туул театрт зохион байгуулагдаж, шилдэг бүтээлийн эзэд шагналаа гардан авлаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей, Эрдэм шинжилгээний ажлын албаны дарга Б.Баярмаа, Инженер, технологийн сургуулийн захирал Г.Энхбаяр нар оролцож, оюутнуудад баяр хүргэж, шагнал гардууллаа.

Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын оюутны 2019 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн бага хурлын шилдгээр:

Нэгдүгээрт байрт

Мал эмнэлгийн сургуулийн, Мал эмнэлзүйн 5-р ангийн оюутан Э.Баяржаргал Сүүнд хар тугалга, кадьми тодорхойлсон дүнгээс" сэдэвт бүтээлээр,

Хоёрдугаар байрт

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүний хими технологийн 4-р ангийн оюутан Б.Бумжид, Бүтээгдэхүүний хими технологийн 3-р ангийн оюутан Г.Гансүлд нар “Эмийн багваахай (Таraxacum officinale) ургамлын зарим биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван үйлдвэрлэх боломж" сэдэвт бүтээлээр,

Гуравдугаар байрт

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Зоо-инженер технологийн 4-р ангийн оюутан А.Ганжигүүр “Герефорд үүлдрийн үхрийн шинэхэн хөврөлд үнэлгээ өгч, Сэлэнгэ үүлдрийн гунжинд шилжүүлэн суулгасан ажлын үр дүн” сэдэвт бүтээлээр,

Инженер технологийн сургуулийн Инженер механикийн 4-р ангийн оюутан Б.Баянбаатар, Инженер механикийн 3-р ангийн оюутан Б.Гурван-Эрдэнэ нар Модны нүх ухах шурган (шнек) төхөөрөмжийг хийж туршсан дүнсэдэвт бүтээлээр тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн энэ жилээс эхлэн ханан илтгэлийн төрлийг нэмж оруулсан бөгөөд шилдэг ханан илтгэлээр Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн 4-р ангийн оюутан Г.Ганзориг, Инженер механикийн 4-р ангийн оюутан Н.Олзбаяр нарын “Чацаргана цэвэрлэх төхөөрөмжийн судалгаа” сэдэвт бүтээл шалгарлаа. Мөн Агроэкологийн сургуулийн Газар зохион байгуулалтын 4-р ангийн оюутан А.ТамираагийнЦоохор ирвэсийн нүүдлийг habitat model загварчлал ашиглан тодорхойлох” сэдэвт бүтээл хоёрдугаар байрт шалгарчээ.

ХААИС-ийн оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан”-ы шилдэгээр Инженер, технологийн сургуулийн оюутан  Б.Баянбаатарын “Модны нүх ухах төхөөрөмж”, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Б.Бумжид, Б.Гансүлд нарын “Биологийн идэвхт бодисын ханд агуулсан саван”, Инженер, технологийн сургуулийн оюутан Г.Тэмүүжингийн “Акуапоник” бүтээл шилдгээр шалгарч тус бүр 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, өргөмжлөл хүртэв.

                                                       

                                  ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

                                                           ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА