ХААИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2019-05-20 16:02:49

Хурал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт захиргааны байрны хурлын танхимд боллоо. Хуралд ХААИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүдээс гадна хэлэлцэх асуудалтай холбогдуулан профессор багш нарыг төлөөлөн Агроэкологийн сургуулийн багш, доктор Л.Уранбилэг, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш Д.Дамдинсүрэн нар оролцлоо.


ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. “ХААИС-ийн багшийн хөгжил, чадамжийг үнэлэх журам”-ын төслийг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам, Эрдэм шинжилгээний ажлын албаны дарга Б.Баярмаа нар танилцуулав.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “ХААИС-ийн багшийн хөгжил, чадамжийг үнэлэх журам”-ын төслийг хэлэлцэн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин батлав.

 

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ