Хурал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт захиргааны хурлын танхимд боллоо.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн гүйцэтгэл, биелэлтийг Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, Инженер технологийн сургуулийн захирал Г.Энхбаяр, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх нар тус тус танилцуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн гүйцэтгэл, биелэлтийн тайланг хүлээж авах саналыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.
- Үр дүнгийн гэрээний биелэлт болон сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллаагааны ажлын үр дүн, чанарт анхаарч ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирал А.Гомбожав, О.Баатарцогт, А.Буянбаатар, Г.Энхбаяр, Б.Баасансүх нарт үүрэг болгов.
ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ