“ГОЛЫН ЭРГИЙН БҮСИЙН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ, МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : .
Огноо: 2019-06-28 18:38:39

АНУ-ын Невадагийн их сургууль, Хөдөө аж ахуйн биотехнологи, байгалийн нөөцийн коллежийн профессор Свансон Шерманы хамтаар байгалийн нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулж буй Голын эргийн бүсийн экосистемийн үйл ажиллагааны үнэлгээ, менежмент” сэдэвт сургалтанд урьж байна. Сургалт танхимын болон хээрийн сургалтаас бүрдэх бөгөөд танхимын сургалт 2019 оны 07-р сарын 07-ны өдөр 10.30-18.00 цагийн хооронд ХААИС-ийн АЭС дээр болно.  Харин хээрийн сургалтыг 07-р сарын 08-наас 15-ны өдрүүдэд Архангай аймагт Хойд болон Урд Тамирын гол дээр зохион байгуулна. Хээрийн сургалтанд цөөн хүн оролцох боломжтой. 

Голын эргийн бүсийн экосистемийн үйл ажиллагааны үнэлгээний аргачлалын сургалтанд дараах агуулгуудыг багтаасан болно.

  1. Эргийн бүсийн экосистемийн хэвийн үйл ажиллагааны тухай танилцуулга
  2. Урсгал усан орчны экосистемийн үйл ажиллагааны онцлог
  3. Голын эргийн бүсийн экосистемийн үйл ажиллагааны үнэлгээний аргачлал
  4. Ус зүйн үзүүлэлтүүд
  5. Ургамалжилттай холбоотой үзүүлэлтүүд
  6. Геоморфологийн  голлох үзүүлэлтүүд
  7. Эргийн бүсийн нэгдсэн менежмент
  8. Бэлчээрлэлтийн хариу үйлдлийн индекс
  9. Инженерчлэлийн болон нөхөн сэргээлтийн арга хэмжээнүүд
  10. Эргийн бүсийн нөхөн сэргээлтийн менежмент

Сургалтанд оролцогсдод тавигдахшаардлага:

  • Байгалийн нөөцийн менежментийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Ус, газар, байгалийн нөөцийн менежмент, ХАА-н чиглэлээр мэргэшсэн байх
  • Усны нөөцийн менежменттэй холбоотой ажил эрхэлдэг бол давуу тал болно.

Та оролцохыг хүсвэл хүсэлтээ (овог нэр, ажлын газар, э-майл хаяг, утасны дугаар)

2019 оны 07-р сарын 1-ний  дотор доор дурьдсан хаягаар ирүүлнэ үү. 

 

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо

 

Хаяг: tbaigalamar@muls.edu.mn

Лавлах утас: 80540714, 99069116