Ургамлын молекул генетик, слекцийн чиглэлээр номын дуу сонслоо

Нийтлэгч : .
Огноо: 2019-07-04 17:05:58

Eurasia-Pacific Uninet-ийн санхүүжилтээр МААБС-ийн дэд профессор В.Энхчимэг, Эрдэм шинжилгээний албаны ахлах мэргэжилтэн доктор Б.Одгэрэл нар “Молекул слекцийн арга хэрэгслийг ашиглан буудайн өвчинд тэсвэрлэлтийг нэмэгдүүлэх нь” хамтарсан Австри Монголын хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Австри Улсын Байгалийн Нөөц, Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургуулийн профессор Херманн Вүрстмаейр ХААИС-д хүрэлцэн ирж 14 цагийн лекц уншиж, сургалт зохион байгууллаа. Агроэкологийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС-ийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харъяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, ШУТИС, Эко-Ази дээд сургуулийн багш, судлаач, ахисан ба бакалаврын оюутнуудад 2019 оны 07 сарын 01-03-ны өдрүүдэд ургамлын молекул генетик, слекцийн чиглэлээр сургалт явуулсан юм.  

                                        ХӨДӨӨ АЖ АХУЙН БИОТЕХНОЛОГИЙН ПРОФЕССОРЫН БАГ