Япон улсын Хоккайдо их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрүүд зарлагдлаа
Япон улсын Хоккайдо их сургуулийн 2020 оны Хаврын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрүүд зарлагдсан байна.
1. 2020 ОНЫ ХАВРЫН СЕМЕСТРИЙН БОГИНО ХУГАЦААНЫ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР /HUSTEP/
Суралцах хугацаа: 2020.04.01-2020.08.31 /5 сар/
Өргөдөл материал хүлээж авах эцсийн хугацаа: 2019.10.17
Хариу гарах хугацаа: 2019 оны 12 дугаар сар
Хөтөлбөрийн онцлог:
- Хүмүүнлэг, ШУ-ны чиглэлээр суралцаж буй бакалаврын оюутнуудад зориулагдсан.
- Хичээл англи хэл дээр явагдана (Япон хэлний мэдлэг шаардахгүй)
- Элсэлтийн ба сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
- Японы оюутны үйлчилгээний байгууллага /JASSO/-оос тэтгэлэг авах чадахуйц шаардлагуудыг хангасан байх.
Тавигдах шаардлага, анхаарах зүйлс:
- Өргөдөл авах эцсийн хугацаанаас хоцорсон өргөдлийг хүлээж авахгүй
- Англи хэлний TOEFL iBT 79, IELTS 6.5-аас дээш оноотой байх
- ХААИС-д хамгийн багадаа 2 жил сурсан байх
- 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй байх
- Хөтөлбөрийн оюутан хүлээн авах хүчин чадлаас хамааран өргөдөл гаргагч бүрийг тэнцүүлэх боломжгүй.
- Цөөн оюутныг Японы оюутны үйлчилгээний байгууллага /JASSO/-оос тэтгэлэгт нэр дэвшүүлэх боломжтой /5 сарын турш сард 80,000 иений тэтгэлэгт хамрагдах боломжтой/
- ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулаагүй өргөдлийн материалыг хүлээн авахгүй.
Дээрх шаардлагуудыг хангасан оюутнууд өргөдлийн материалуудын маягтыг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн international@muls.edu.mn хаягт имэйл илгээж авна уу /Имэйлдээ дүнгийн тодорхойлолт, англи хэлний онооны сертификатаа хавсаргасан тохиолдолд хариу явуулахыг анхаарна уу/.
Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал шинэ захиргааны байрны 2 давхарт 205 тоотод бүрэн гүйцэт өргөдлийн материалыг хүлээн авна.
2. ТУСГАЙ СОЛИЛЦООНЫ ОЮУТАН /SAS/, ТУСГАЙ СУДЛААЧ ОЮУТАН /SRS/
Суралцах хугацаа:
1 семестр: 2020.04.01-2020.09.30
1 жил: 2020.04.01-2021.03.31
Суралцах хэл:
SAS - Япон
SRS – Япон/Англи
Бүртгүүлэх эцсийн хугацаа: 2019.10.07-ныг дуустал
Өргөдлийн материал хүлээж авах эцсийн хугацаа: 2019.10.25
Хариу гарах хугацаа: 2020 оны 1 дүгээр сар
Тавигдах шаардлага:
- ХААИС-ийн 2,3 дугаар курсын оюутан байх
- Голч дүн өндөр байх
- Япон хэлний JLPT шалгалтын N2 түвшинтэй байх
Өргөдөл гаргах үйл явц:
- ХААИС-ийн гадаад хамтын ажиллагааны хэлтэс /ГХАХ/ нэр дэвшүүлэх /бүртгүүлсэн/ оюутнуудын нэрсийг Хоккайдо их сургуульд илгээнэ.
- Үүний дагуу Хоккайдо их сургууль өргөдлийн маягтуудыг ХААИС-д илгээнэ.
- Оюутнууд өргөдлийн материалуудаа бүрдүүлнэ.
- ГХАХ Хоккайдо их сургуульд өргөдлийн материалуудыг илгээнэ.
- Хоккайдо их сургууль өргөдлийн материалуудыг шалгана.
- Хоккайдо их сургууль шалгаруулалтын хариуг мэдэгдэж, дараагийн зааварчилгааг өгнө.
Бүрдүүлэх материал:
*Эдгээр бичиг баримтыг бүрдүүлэх ба факультетээсээ хамааран нэмэлт бичиг баримт шаардаж болно.
ХААИС, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Утас: 341153