Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт магистрант, докторантын шинжлэх ухааны онолын мэдлэг, судалгааны ажлын арга зүй, илтгэх ур чадвар, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, бие даан судалгаа хийх чадварыг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх улмаар магистрант, докторантын шилдэг бүтээлд судалгааны тэтгэлэг олгох зорилготой магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг билээ. Тус эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдээс судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, үр дүнгээр нь 2 үе шаттай шалгаруулж, шалгарсан бүтээлд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2016 оны А/45 дугаар тушаалаар баталсан "Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд тэтгэлэг олгох журам"-ын дагуу “СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ” олгоно. Магистрант докторантууд шинжлэх ухааны дараах салбар чиглэлүүдээр бүтээлээ ирүүлнэ үү.
Салбар бүрээс магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг 2 илтгэлийг шалгаруулж судалгааны тэтгэлэг (докторант-2 сая төгрөг, магистрант-1сая төгрөг) олгоно. Бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 6 хүртэл хуудаст багтаасан байна. Ирүүлсэн бүтээлд нийтлэг шаардлага хангасан эсэхэд урьдчилан хянан магадлагаа хийж тус эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулж оролцуулдаг журамтай тул та бүхэн бүтээлээ зааврын дагуу бэлтгэн ирүүлнэ үү. (Зааврыг энд дарж татаж авна уу)
Материалыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл graduateschool@muls.edu.mn, baigalmaa@muls.edu.mn хаягаар хүлээн авна.
Холбоо барих: 99106255, 91919291, 88806020
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ