ЖАЙКА Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хѳгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл (VEP)

Нийтлэгч : .
Огноо: 2019-04-10 18:04:38

Тус тѳсѳл нь 2014 онд эхэлсэн ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны төслийн нэг юм. Энэхүү төсөл нь мал аж ахуйн салбарт ажилладаг малын эмч нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Төслийн багийг Хоккайдогийн их сургуулийн профессор Т. Үмэмүра удирдан зохион байгуулж байгаа бѳгѳѳд Мал эмнэлгийн сургуультай (МЭС) найрсагаар хамтран ажиллах байгаа, 6 жил хэрэгжих тѳсѳл юм.
Төслийн үйл ажиллагаа нь дѳрвѳн гол чиглэлтэй. Үүнд:
1. Шинжээчдийг илгээх
2014 онд - 2019 он хооронд мал эмнэлгийн ухааны чиглэлээр өндөр түвшний 110 мэргэжилтнийг илгээсэн. Тэд мал эмнэлгийн сургууль болон бусад холбогдох байгуллагуудын багш, судлаач, мэргэжилтэн нарт дэвшилтэт ур чадвар, арга техникээ шилжүүлсэн.
2. Япон улсад монгол мэргэжилтнүүдийг сургах
Бид Япон улсад 70 гаруй малын эмч мэргэжилтнүүдийг сургалтанд илгээсэн. Сургалтанд оролцогч нар Хоккайдогийн их сургуульд 1-ээс 6 сарын хугацаатай сургалтанд хамрагдсан. Тэд Японд сурч мэдсэн зүйлээ ѳѳрсдийн хамтран ажиллагсадтай зааж өгөх юм.
3. Тоног төхөөрөмжөөр хангах
Энэ хугацаанд нийт 4,250 сая төгрөгийн үнэ бүхий судалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн билээ.
4. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
2019-2020 оны хугацаанд тус тѳсѳл нь Мал эмнэлгийн сургуулийн сургалтын хѳтѳлбѳрийн шинэчлэлийг дэмжин ажиллах юм. Энэ чиглэлээр туслуулахаар Хоккайдогийн их сургуулийн профессор Доктор Итог шинжээчээр илгээсэн. Тэрээр Мал эмнэлгийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг хэрхэн шинэчлэх талаар зөвлөгөө өгч, оюутнуудад практик ур чадвар, шинэ мэдлэг эзэмшүүлэхэд илүү их боломжийг олгох сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулахад хамтран ажиллаж байна.