Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ/IPCC)-ны Мэдлэг мэдээлэл түгээх хөтөлбөртэй хамтран энэхүү нээлттэй семинарыг зохион байгуулж байна. Дэлхий нийтээр аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сүүлийн үеийн мэдээллийг түгээх, “1.5°С-ын дэлхийн дулаарал” тусгай тайлангийн гол үр дүн, түүний Төв Азийн бүсэд хэрхэн нөлөөлөх, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн шийдэл боломжуудын тухай мэдлэг мэдээллийг түгээх нэмэгдүүлэх зорилготой.
Хаана: ХААИС-ийн Захиргааны нэгдүгээр байр, 4-р давхарт 401 тоот Эрдмийн зөвлөлийн танхим
Хэзээ: 2019 оны 4-р сарын 17
ХӨТӨЛБӨР
11:20-11:30 Танилцуулга
Н.Ананд, Байгал орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад
хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн
11:30-11:45 Уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны үндэс
Эдвин Адрайн, Нэгдүгээр ажлын хэсгийн дэд дарга, (ЗГХМХ)
11:45-12:05 “1.5°С-ын дэлхийн дулаарал” тусгай тайлангийн (SR1.5) үр дүн
Жойшрээ Рой, Тайлан гаргасан зохиолчдын бүлгийн гишүүн (ЗГХМХ)
12:05-12:20 Бүсийн болон Монгол орны уур амьсгалын өөрчлөлт
Лоурдес Тибиг, Тайлан гаргасан зохиолчдын бүлгийн гишүүн (ЗГХМХ)
12:20-12:30 ЗГХМХ-той хамтран ажиллах боломж
Жонатан Лин, Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн албаны дарга (ЗГХМХ)
12:30-12:55 Асуулт, хариулт