НИЙГАТА ИХ СУРГУУЛИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Б.Бүрэнзаяа
Огноо: 2019-04-17 16:29:14


 

Япон улсын Нийгата их сургуулийн 2019-2020 оны намар болон хаврын семистрийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

 

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалавр болон магистр, докторын түвшиний оюутнууд

 

*Магистр, докторын оюутнууд Нийгата их сургуулийн Магистр, докторын сургуулийн сайтаар орж бүртгэлээ хийлгэнэ.

 

Хамрагдах хугацаа:               Намрын семистр 2019.10.01-2020.03.31

                                                   Хаврын семистр 2020.04.01-2020.09.01 хүртэл хугацаанд

 

Тэтгэлэг:  1 семистрийн сургалтын төлбөр

 

 *Замын зардал, дотуур байр, хоол, даатгал, гадаад иргэний үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. 

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:  2019.05.20 хүртэл

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет /Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах/
  2. Дүнгийн тодорхойлолт / Орчуулсан байх/
  3. Зөвлөх профессорын тодорхойлолт /англи хэл дээр/
  4. ХААИС-д элссэн батламж /Орчуулсан байх/
  5. Гадаад паспортын хуулбар
  6. Эрүүл мэндийн гэрчилгээ / Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах/
  7. Certificate of Eligibility // Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах/
  8. Санхүүгийн тодорхойлолт
  9. 3*4 хэмжээтэй цээж зураг
  10. JLPT эсвэл TOEFL-ийн гэрчилгээ

 

Дэлгэрэнгүй мэдээллийг гадаад хамтын ажиллагааны хэлтэс 205 тоот

эсвэл  75107777-513, 341153 утсаар мэргэжилтнүүдээс лавлана уу.

 

ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

ГАДАААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС