БНСУ-ын Гёнсан их сургуулийн магистр, доктор, магистр докторын хавсарсан тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр зарлагдлаа.
Хамрах хүрээ: ХААИС-ийн багш, оюутан, төгсөгчид
Хамрагдах хугацаа: Магистр 2019.09.02-ноос эхлэн 2-2,5 жил
Доктор 2019.09.02-ноос эхлэн 3-4 жил
Магистр, докторын хавсарсан 2019.09.02-ноос эхлэн тус тус суралцана.
Тавигдах шаардлага: Өргөдлийн материал бүрдүүлэхээс өмнө Гёнсан их сургуулийн вэб сайт руу орж суралцах тэнхимийнхээ профессортой холбогдож зөвлөх профессорын тодорхойлох захиаг авсан байх /Маягт 10/
Тэтгэлэг: * Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
* Ямар чиглэлийн хичээл судалж байгаагаас шалтгаалаад тэтэгэлэг бүр өөр өөр байна. Тухайн сургуульдаа очиж байгаад шийдэгдэх ба ойролцоогоор сард 500,000-1,000,000 вон байна.
Өргөдлийн материал өгөх сүүлийн хугацаа: 2019.05.17
Бүрдүүлэх материал:
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 205 тоот
эсвэл 75107777-512, 341153 утсаар мэргэжилтнүүдээс ирж лавлана уу.
ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС