ЭКОЛОГИЙН VIII ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2019-04-24 11:48:42

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдагэкологийн VIII олимпиад  өнгөрсөн бямба гаригт /2019.04.20/  амжилттай боллоо.

 


Олимпиадын гол зорилго нь ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжил рүү хөтөлсөн экологийн боловсрол олгох,эрүүл-аюулгүй  амьдрах орчныг бүрдүүлэхэд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад сурагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм. 

Мөн  ХААИС  болон Агроэкологийн сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх,  дунд сургуулиудтай  тогтвортой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үндсэн зорилготой.     

 

 

Экологийн VIII олимпиадад 20 гаруй сургуулийн   11-12 дугаар ангийн нийт 68  сурагч оролцсон ба I шатнаас 18 сурагч шалгарч II шатанд “Ногоон хот-Бидний оролцоо” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн. Шалгаруулалтын нийлбэр дүнгээр:

I байранд Г.Жаргал (52-р сургууль), II байранд Ц.Даваасүрэн (2-р сургууль), III байранд О.Азжаргал (35-р сургууль), тусгай байранд Ц.Ганболор, М.Ариунсанаа (106-р сургууль) нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, ХААИС-д суралцах урилга гардан авсан юм.

 

 

Тус олимпиадын  хөтөлбөрийн дагуу Экологийн тэнхимийн эрхлэгч М.Хишигжаргал (Ph.D) “Ногоон хотын тухай ойлголт, ХААИС ба Агроэкологийн сургуулийн танилцуулга“, ЭЗБС-ийн сургалт эрхэлсэн орлогч захирал Г.Ганзориг (Ph.D) “Ногоон хөгжил гэж юу вэ”, Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн  Н.Нарангэрэл “Миний мэргэжил-бахархал” илтгэлийг танилцуулж БОАЖЯ-ны тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээнд зориулсан ногоон паспорт  гардуулах,  сургуулийн орчинтой танилцуулах аялалыг зохион байгуулсан. 

 

                                   

                                                                  АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ