Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Монголын их дээд сургуулиудын консорциум болон “Мишээл экспо” компани хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай зүйл, заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсролын шинэчлэл-2019” үзэсгэлэн 11 дэх жилдээ 2019.4.19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болж ХААИС-ийн Сургалтын албаны мэргэжилтнүүд, бүрэлдэхүүн сургуулийн багш нар болон оюутны холбооны гишүүд оролцлоо.
ХААИС-ийн 2019-2020 оны элсэлтийн журам, Бүрэлдэхүүн сургуулийн танилцуулга, мэргэжлийн хөтөлбөрүүд болон оюутанд олгож буй боломжуудыг сурталчилан элсэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
Тус үзэсгэлэнд төрийн болон хувийн бүх их дээд сургуулиуд, коллеж болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд мөн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, оюутны хөгжлийн зээл болоод элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл, ахлах ангийн төгсөгчдөд зориулсан сургалт, зөвлөгөө зэрэг олон тал үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан юм.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА