ХААИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Сургалтын бодлого зохицуулалтын алба, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХААИС-ийн оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан” өчигдөр /2019.04.29/ боллоо. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын инновацийн хөгжилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршдог уг уралдаанд нийт 45 оюутны 34 бүтээлийг ХААИС-ийн төв байранд дэлгэсэн.
Уралдаанд оролцож буй бүтээл нь бүтээгдэхүүний, үйл явцын, зохион байгуулалтын болон маркетингийн инноваци, мөн бизнесийн шинэ, шинэлэг санаа байж болох бөгөөд уралдаанд оролцож буй бүтээл нь нэр, логотой байх, бизнесийн шинэлэг санаа бүхий зах зээлд нэвтрүүлэх боломжтой байх, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, экологид ээлтэй шийдэл агуулсан байх зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан.
ИТС-ийн ХААИТ тэнхмийн оюутан Б.Баянбаатарын “Модны нүх ухах төхөөрөмж”, МААБС-ийн Химийн тэнхмийн оюутан Б.Бумжид, Б.Гансүлд нарын “Биологийн идэвхт бодисын ханд агуулсан саван”, ИТС-ийн ХИТМ тэнхмийн оюутан Г.Тэмүүжингийн “Акуапоник” бүтээл шилдгээр шалгарч тус бүр 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, сертификат олгосон. Мөн гарааны бизнесээ хөгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм байна.
ИТС-ийн ХААИТ тэнхмийн оюутан Б.Баянбаатарын “Модны нүх ухах төхөөрөмж”
МААБС-ийн Химийн тэнхмийн оюутан Б.Бумжид, Б.Гансүлд нарын “Биологийн идэвхт бодисын ханд агуулсан саван”
ИТС-ийн ХИТМ тэнхмийн оюутан Г.Тэмүүжингийн “Акуапоник”
Эрдэсд суурилсан цэвэрлэгээний нунтаг
Бэлчээрийн даац, багтаамжийг тооцох гар утасны аппликейшн
Дархан-Уул аймгийн ХААИС-ийн бүтээгдэхүүн
Соёолсон улаан буудайн нунтаг
Шувуу үргээгч төхөөрөмж
Уусдаг салфеткан саван
Улаан буудайн соёолж
Кирилл бичгээс монгол бичиг рүү хөрвүүлэх систем
Пробиотик тараг
Тракторт угсарсан бага оврын хор шүршигч төхөөрөмж
ХААИС-ИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ,
СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА