Хурал 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12:00 цагт Захиргааны II байрны хурлын танхимд боллоо.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- ХААИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөний төслийг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа танилцуулав.
- ХААИС-ийн бакалаврын зэргийн мэргэжлийн чиглэл, мэргэжлийн жагсаалтын төслийг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа танилцуулав.
- БНХАУ-д томилолтоор ажилласан тухай мэдээллийг Эдийн засаг хөгжлийн алба, Оюутны дотуур байрны гадаад оюутан хариуцсан багш Г.Хишигмаа танилцуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- ХААИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн 1500 оюутан элсүүлэхээр төлөвлөж, элсэлтийн үйл ажиллагааны зардалд 60 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэн баталж, элсэлтийн үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахыг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяад үүрэг болгов.
- ХААИС-ийн бакалаврын зэргийн мэргэжлийн чиглэл, мэргэжлийн жагсаалтын төслийг хэлэлцэн баталж, холбогдох хууль, журмын дагуу төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяад үүрэг болгов.
- БНХАУ-ын зарим их сургууль, коллежтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хос хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох талаар тодорхой санал боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Оюутны дотуур байрны гадаад оюутан хариуцсан багш Г.Хишигмаа нарт үүрэг болголоо.
ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ