Хурал 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт ХААИС-ийн захиргааны хурлын танхимд боллоо.
 
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- “ХААИС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний шинэчилсэн найруулгын төслийг ХААИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулав.
 - “ХААИС-ийн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Ажлын хэсгийн ахлагч Г.Гантулга танилцуулав.
 - ХААИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх  саналыг Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун танилцуулав.
 
 
ХААИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ