ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн нээлттэй хаалганы өдөр өнгөрсөн долоо хоногт болж, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, оюутнуудад үзүүлж буй үйлчилгээг багш, оюутан, тус мэргэжлээр суралцхаар зэхэж буй залууст танилцуулсан юм.
Мөн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, газрын харилцаа, газар тариалан, экологи, байгаль хамгаалал, ландшафт архитектур, байгалийн аялал жуучлал гэсэн салбаруудад суралцах оюутнуудын сонирхолыг өдөөж, эдгээр мэргэжлүүдийн ач холбогдолыг таниулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан гэдгээ зохион байгуулагчид онцолж байлаа.
Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар “Өнөөдрийн байдлаар Агроэкологийн сургуульд Газрын харилцаа, Газар тариалан, Экологи, Байгаль хамгаалал, Ландшафт архитектур, Байгалийн аялал жуучлал зэрэг 10 хөтөлбөрт 1000 гаран оюутан суралцаж, 100-аад багш, ажилчид ажиллаж байна. Өмнөговь аймгийн ЗДТГ газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлийг аймагтаа бий болгоё, уурхайн ажилчдын хүнсийг хангах зорилгоор манай сургуулийн 5 оюутанд тэтгэлэг олгон суралцуулж байна. Мөн манай багш нарын санаачлагаар 600-1000 еврогийн тэтгэлэгтэйгээр ХБНГУ, БНЧУ, Австри улсуудад дадлага хийх боломжыг олгож байгаа. Үүгээр оюутнууд хэлээ сайжруулахын зэрэгцээ мэргэжлийнхээ мэдлэгийг улам гүнзгийрүүлж дэлхийн түвшинд ажиллах чадвартай болоод эргэн ирж байна” гэлээ.
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ